Мөрөн сумын "Өгөөж" худалдааны төвд гал гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-24 14:08:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлалтай "Өгөөж" худалдаа үйлчилгээний төвд өглөөний 10 цаг өнгөрч байхад гал гарлаа. Тус төв нь 2 давхар бөгөөд 10 гаруй түрээслэгч иргэд үйлчилгээ явуулж байжээ.

Хоёр давхарын цонхоор утаа гарч байгааг харсан манаач дуудлага өгч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврах албаны бүрэлдэхүүн ирж галыг унтраалаа.

Гал гарсан шалтгааныг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд баттай бус эх сурвалжаас авсан мэдээллээр хоёр давхарт үйл ажиллагаа явуулж байсан РС тоглоомын газраас гарсан гэж үзэж байна. Тоглоомын газар нь 30 гаруй компьютертэй үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ