“Баянхонгор хөрөнгө оруулалт-2017” зөвлөлгөөн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-22 18:17:43

“Баянхонгор хөрөнгө оруулалт-2017” зөвлөгөөн энэ сарын 31-нээс ирэх сарын 1,2-ны өдрүүдэд болно. Энэхүү арга хэмжээ нь гурван хэсгээс бүрдэх аж.

Тодруулбал, Аялал жуучлалын "Ай ти эм монголиа" -2017 үзэсгэлэн, мишээс экспо төвд, Баянхонгор хөрөнгө оруулалт -2017 зөвлөгөөн МҮХАҮТ-нд болох бол хөрөнгө оруулагч нарт зориулсан үзэсгэлэнг мөн л МҮХАҮТ-нд зохион байгуулах юм байна.

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын хүмүүс оролцож илтгэл тавина.

Мөн энэ  үеэр “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр-Баянхонгорын ирээдүй”, “Баянхонгор чихэр өвс, гүргэм, зээргэнээрээ дэлхийн зах зээлд гарна”, “Цементэн бүтээгдэхүүнээр баруун бүс нутгийг хангана”, “Дулааны цахилгаан станц-Утаагүй Баянхонгор” зэрэг төслүүдийг танилцуулах аж.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ