Абелийн шагналыг Францын эрдэмтэн хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-03-22 15:29:05

ОСЛО. /TASS/. Норвегийн ШУА-иас олгодог Абелийн нэрэмжит шагналыг Францын математикч Ив Мейер хүртлээ.

Математикийн салбарын Нобелийн шагнал гэгддэг нэр хүндтэй энэ шагналыг өгөгдлүүдэд "дүн шинжилгээ хийх, тэдгээрийг агшаахад ашигладаг математик функц болох вейвлетүүдийн онолыг боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн” И.Мейерт олгожээ.

Уг шагналыг Осло хотноо Норвегийн ШУА-ийн ерөнхийлөгч Уле Сеерстад эрдэмтэнд гардуулан өглөө.

“Мейерийн боловсруулсан аргууд нь гармоник анализ болон дифференциал тэгшитгэлийн салбарт удаан хугацаанд ашиглагдсан юм. Үүнээс гадна, эрдэмтэн Мейерийн математикийн салбарын мэдлэг чадвар нь вейвлетүүдийн онолыг бий болгох замыг нээж өгснөөр цэвэр математикийн бодлогыг практикт өргөнөөр ашиглагдаж буй онолтой сайтар уялдуулсан билээ" гэж Абелийн шагналын хорооны шийдвэрт дурджээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ