NHL-ийн хоккейчид Олимпын тоглолтод оролцуулахыг улам хүчтэй шаардах болжээ

Дэлхийд | Спорт
bars@montsame.mn
2017-03-15 17:01:43

МОСКВА. /TASS/. 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн Олимпын тоглолтод оролцохыг хүсч буй Үндэсний хоккейн лигийн /NHL/ тоглогчид лигийн удирдлагыг улам хүчтэй шахаж шаардсаар байна. Энэ тухай Олон улсын хоккейн холбооны /IIHF/ ерөнхийлөгч Рене Фазель мэдэгдсэнийг "Incide the games" портал иш татан мэдээлжээ.

Одоо IIHF, NHL, лигийн тамирчдын үйлдвэрчний эвлэл болон Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/ лигийн тамирчдыг 2018 оны Олимпын тоглолтод оролцуулах эсэх талаар хэлэлцээ хийж байна.

Тамирчдын зүгээс ирэх шахалт шаардлага улам бүр ихэсч байна, тийм болохоор Үндэсний хоккейн лиг болон лигийн тамирчдын үйлдвэрчний эвлэл хоёр тодорхой шийдвэрт хүрнэ гэж найдаж байгаагаа Фазель илэрхийлжээ.  "Би үүнийг тохиролцож болох асуудал гэж үзэж байна. Гари Беттмэн /NHL-ийн комиссар/ ямар нэг зүйлийг хүсч байгаа, гэхдээ бүгдээрээ хамтраад гарцыг олох ёстой” гэж IIHF-ийн тэргүүн хэлсэн байна.

2018 оны Олимпын тоглолтод лигийн тамирчдыг оролцуулах эсэх тухай шийдвэрийг 1 дүгээр сарын 28-нд болсон лигийн захирлуудын хурлын үеэр гаргасан байх ёстой боловч Беттмэний хэлснээр, энэ асуудлыг огт авч хэлэлцээгүй байна.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ