Гавъяат тамирчин С.Ням-Очир төрөх тасгийг ээжийнхээ нэрэмжит болгов

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2017-03-14 23:12:34

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Тэс сумын Эрүүл мэндийн төвийн Төрөх тасаг Улсын тэргүүний эх баригч Галданы Пагмаагийн нэрэмжит болсон байна.

Г.Пагмаа агсаны хань Л.Сайнжаргал багш болон түүний үр хүүхдүүд Тэс сумын ЭМТ-ийн Төрөх тасгийг тохижуулан өнөөдөр хүлээлгэж өгчээ. Тэс нутгийн ард түмэн Л.Сайнжаргалын гэр бүлийнхэнд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.

Г.Пагмаа агсаны отгон хүү С.Ням-Очир нь 2012 оны олимпийн наадмаас жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль хүртэж Монгол түмнийгээ баясгасан билээ. Тэрбээр төрөлх Тэс сумандаа аав болон ах дүү нарынхаа хамт сар шинийн баярын дараахан очиж сумын Эрүүл мэндийн төвийн Төрөх тасгийг ийнхүү тохижуулж өгсөн аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ