Монгол барималчийн "Ялалтад тэмүүлсэн морьд" хөшөө Москва хотод сүндэрлэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭАугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг ирэх Ялалтын баяраар Москва хотын төвд нээнэ.
2015 онд Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголын ард түмнээс Оросын ард түмэнд" хэмээн уран барималч А.Очирболдын "Ялалтад тэмүүлсэн морьд" сайхан хөшөөг бэлэглэснийг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин ихэд билэгшээж хүлээж авсан билээ. Харамсалтай нь хөшөөг байрлуулах газар тодорхойгүй байснаас Москва дахь ЭСЯ-ны хашаанд хадгалж байсан юм.
Тэгвэл Москва дахь ЭСЯ-аас томилогдсон ажлын хэсэг Москва хотын захиргаа, Уран сайхны зөвлөл зэрэг 43 газраас зөвшөөрөл авсны үр дүнд хөшөөг Москвагийн “Хүндэтгэлийн дэнж”-д ирэх ялалтын баяраар байршуулхаар шийдвэрлэжээ.
Дашрамд дурдахад Дэлхийн II дайнд Монгол Улс хамгийн эхний өдрөөс эхлэн Оросын ард түмэнд морины сайныг шилж хагас сая адууг фашизмтай тэмцэх үйлст хандивлан, дайны хүнд хүчир таван жилийг Оросын ард түмэнтэй хамт туулсан түүхтэй билээ.
Москва хот Л.Нандинцэцэг