“Миний нууц” кино тоолуурыг тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-13 13:25:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. www.kinosan.mn сайтаас "Кино тоолуур" ажиллуулж эхлээд 3 жил болж байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх кино театруудаар тухайн кино гарсан давтамжийг тоолж статистик гарган долоо хоног бүр тогтмол зарладаг уламжлалтай.

Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 03-09-ний хооронд нийт 13 кино үзэгчдэд хүрсэнээс “Миний нууц” уран сайхны кино 290 удаа дэлгэцэнд гарч кино тоолуурыг тэргүүллээ.

Хувьсал продакшн, "Гөү адвенчер" студийн хамтын бүтээл эл киноны гол дүрд жүжигчин У.Уранчимэг, Ц.Цэрэнболд, Б.Билгүүн, Т.Хулан, О.Мөнхдалай  нар тогложээ.

Удаах байрт "Лооган" кино 283, "Хоёр амь" 136 удаа тус тус дэлгэцнээ гарснаар шалгарав.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ