Гурван сарын хугацаанд 1000 шахам зөрчил бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-03-11 18:54:26

Увс /МОНЦАМЭ/ 2017 оны эхний 3 сарын байдлаар Увс аймагт замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн 980 зөрчил бүртгэгдсэн байна.

Үүн дотроос согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодох, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио зөрчих, аюулгүйн бүс зүүгээгүй зэрэг зөрчил голлох хувийг эзэлжээ. Оны эхний гурван сарын дотор 33 зам тээврийн осол гарсан бол 30 жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна. Энэ мэтчилэн өдөр тутамд замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчих явдал гарсаар байгаа нь зуун хувь иргэдийн өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас үүдэлтэй аж.

“Төв замуудад суурилуулсан камерийн бичлэгээр хүртэл жолооч нарын буруутай үйлдлийг илрүүлж байгаа. Иймд замын хөдөлгөөний хууль, дүрмээ баримталж хөдөлгөөнд соёлтой оролцохыг нийт жолооч нартаа анхааруулъя” хэмээн аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн Ахлах зохицуулагч Д.Мөнхбат хэллээ.

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ