Цэцэрлэгт тоос сорогч, угаалгын машин хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-10 17:52:36

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар тойргийнхоо ард иргэдийн төлөө сайн сайхан зүйлс санаачлан хийсээр байна.

Тухайлбал өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгч М.Мөнхөө, төлөөлөгч Б.Анхбаяр нар тойргийнхоо бяцхан үрсийн ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд сурч боловсрох нөхцөл боломжийг нь хангах үүднээс Улаангом сумын 5-р цэцэрлэгийн хамт олонд өдөр тутмын үйл ажиллагаанд нь зориулан угаалгын машин, тоос сорогч хоёрыг хандивласан байна. Тус цэцэрлэг нь 150 хүүхдийн суудалтай ч цэцэрлэгийн хүрэлцээ хомсоос үүдэн 300 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог байна.

Төрийн байгууллагуудын төсөв мөнгөний хүрэлцээ хомс байгаа энэ үед бяцхан үрсийн жаргалтай өргөөг цэвэр цэмцгэр байлгах үүднээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар цахилгаан хэрэгсэл хандивласан явдалд 5-р цэцэрлэгийн хамт олон баяртай байна.

Б.Батхүү   

 

Холбоотой мэдээ