Дональд Туск Европын Зөвлөлийн тэргүүнээр дахин сонгогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-10 10:02:29

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид Дональд Тускийг Европын Зөвлөлийн даргаар 2 жил 6 сарын хугацаанд ажиллуулахаар улираан томиллоо. Энэ тухай Люксембургийн Ерөнхий сайд Ксавье Беттель мэдэгдсэн байна.

“Бид Европын Зөвлөлийн даргатай боллоо. Европын Зөвлөлийн дарга Дональдад амжилт хүсье” гэж тэрбээр хэлжээ.

Д.Туск дахин сонгогдсон даруйд Европын парламентын дарга Антонио Таяни түүнд баяр хүргэсэн байна.

Д.Тускийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2017 оны 5 дугаар сарын 31-нд дуусгавар болж байгаа бөгөөд дахин сонгогдсон тэрбээр 2017 оны 7 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Европын Зөвлөлийн даргын албан тушаалд улиран ажиллахаар болж байгаа юм.

О.Барс

 

Холбоотой мэдээ