“Барселона” баг 1/8-ийн шигшээд дуулиан тарилаа

Дэлхийд | Спорт
bars@montsame.mn
2017-03-09 14:05:48

МОСКВА. /TASS/. Испанийн “Барселона” баг өөрийн талбайдаа Францын “Пари Сен Жермен”-ийг Аваргуудын лигийн 1/8-ийн шигшээгийн хариу тоглолтод 6:1-ийн харьцаагаар хожин, маш чухал ялалт байгууллаа.

 

 

 

 

Талбайн эздийн багийн бүрэлдэхүүнд тоглосон Луис Суарес /3 дахь минут/, Лионель Месси /50 дахь минут, торгуулийн цохилт/, Неймар /88,90 дэх минут, торгуулийн цохилт/, Серхио Роберто /90 дэх минут/ гоол хийсэн бол 40 дэх минутанд Лейвин Курзава өөрийн хаалганд нэг бөмбөг оруулжээ. Парисын багийн Эдинсон Кавани /62 мин/ гоол оруулсан байна.

Энэ удаагийн тоглолт нь Европын цомын тэмцээний түүхэнд анх удаа тухайн баг плей-оффын эхний тоглолтод 0:4-ийн харьцаатайгаар хожигдоод, дараа нь араас нь нэхэн гүйцэж, хоёр тоглолтын нийлбэрээр хожиж чадсан анхны тохиолдол юм. Үүнээс өмнө УЕФА-гийн цомын тэмцээний түүхэнд Испанийн “Реал” клуб, Югославын "Партизан", Португалын "Лейшоинш" клуб эхний тоглолтод дөрвөн бөмбөгөөр хожигдсон байсан боловч хариу тоглолтод хожин, дараагийн шатанд шалгарч  байсан түүх бий.

"El Confidential" сонинд бичсэнээр, “Пари Сен Жермен”-ий тоглогчид тэмцээний дараагийн шатанд шалгарч чадсан бол клубын ерөнхийлөгч Насера Аль-Хелаифи-гаас тус бүр 1 сая еврогийн шагнал авах байлаа.

¼-ийн шигшээд тоглох Испанийн клубтэй өрсөлдөх багийг сугалаагаар тодруулах ажээ. 

О.Барс

 

 

 

Холбоотой мэдээ