Архангай аймгийн төв “хот” болох зорилтоо биелүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 19:32:46

2015 оны есдүгээр сарын 13-ны өдөр Монгол УИХ-ын дарга З.Энхболд Архангай аймгийн бүтээн байгуулалттай танилцаж явахдаа ингэж хэлсэн юм.

Тэрээр цааш нь ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зааснаар бүх аймгийн төв “хот” болох ёстой. Энэ зорилтоо биелүүлж байгаа хот бол Цэцэрлэг юм.  Цаашид бүх аймгаа ийм болгоно. Зам төслөөс гадна цэцэрлэгүүдээр орлоо. Тусдаа хүүхдийн цэцэрлэгийн барилга барихад квадрат метр нь 2,5 сая болдог бол орон сууцны нэг давхрын цэцэрлэгийн квадрат метрийг хоёр дахин бага үнээр буюу 1,250,000 төгрөгөөр авсан байна. Цаашдын ашиглалтын зардал тусдаа барилга биш учраас мөн хямдхан, орон сууцны айлын зардалтай адилхан шийдэгдэх юм байна. Спортын сургуультай танилцлаа. Авъяас хөтөлбөр дээр суурилсан төрөлжсөн сургууль барьж байгаагийн эхний туршлага болж байна гэж онцолж хэллээ.

Үүнээс яг 11 хоногийн дараа үндэсний мэдээллийн ууган агентлаг-Мон Ца Мэ –гийн сурвалжлагч, зураглаач, гэрэл зурагчин, орчуулагч, редактораас бүрдсэн баг Цэцэрлэг хот болоод түүний дагалдах Хотонт,Төвшрүүлэх, Булган, Эрдэнэбулган, Ихтамир, Өндөр-Улаан, Бэтцэнгэл сумын өрнүүн хөдөлмөрийн үр дүнтэй танилцаж сурвалжилсан юм. 

                                                                                                        Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ