“Nike”-ын пүүз өмссөнөөс болоод “Аdidas”-ын амласан шагналыг авч чадсангүй

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2017-03-07 13:18:00

ЛОНДОН./BBC/. Спортын хувцас үйлдвэрлэдэг “Адидас” компани 40 ярд буюу 37 м-ийн зайд гүйж, рекорд амжилт тогтоож чадсан хүнд 1 сая долларын үнэтэй арал бэлэглэх эсвэл уг мөнгийг бэлнээр нь өгнө гэж амлажээ.  

Үүний дагуу коллежийн хөлбөмбөгийн нэгэн багт тоглож байсан Жон Росс гэдэг залуу NFL Combine хэмээх арга хэмжээний үеэр өмнөх дээд амжилтыг эвдэж чадсан байна. Тэрбээр 37 м зайг 4,22 секундэд туулснаар 2008 онд тогтоосон өмнөх рекордыг /4,24 сек/ эвджээ.

Харин гүйлтэд оролцогч нь “Адидас” загварын пүүз өмссөн байх ёстой атал тэмцээний дүрэмтэй сайтар танилцаж амжаагүй Росс “Nike”-ын пүүз өмссөн байсан аж.

Нэг сая доллартой болох боломжийг алдсандаа Росс гутарсан боловч түүнд дахин нэгэн боломж гарч ирсэн байна. Учир нь, компанийг нь санамсаргүйгээр рекламдсан Росс-той “Nike”-ийн удирдлага хамтран ажиллах гэрээ байгуулсан ажээ.

Х.Сарнай     

Холбоотой мэдээ