Зөвлөлтийн алдарт гимнастикч Олимпын медалиудаа худалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-03-06 15:05:06

ВАШИНГТОН. /Prensa Latina/. 1972 оны Мюнхений Олимпын наадмын үеэр үзэгчдийг гайхашруулж байсан хуучин ЗХУ-ын алдарт гимнастикч Ольга Корбут санхүүгийн асуудлын улмаас Олимпоос хүртсэн медалиудаа худалдсан байна. Тэрбээр одоо АНУ-д оршин сууж байгаа аж.

Өдгөө 61 настай “Минскийн болжмор” хочит, Мюнхен болон Монреалийн Олимпын наадмын од О.Корбут өөрт тулгараад буй санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийн тулд бахархал болсон зүйлсээ худалдахаар шийджээ.

Оросын “gazeta.ru” цахим хуудсанд “Медалиуд нь Корбутыг өлсгөлөнгөөс аварч байна” гэсэн гарчиг бүхий нийтлэл гарчээ. О.Корбут 1991 оноос хойш АНУ-д амьдарч байгаа, гимнастикийн багш болсон тухай болон сүүлийн хэдэн жил ядуу зүдүү амьдарч байгаа тухай уг нийтлэлд бичсэн байна.

О.Корбут 1972 оны Мюнхений Олимпоос багийн болон чөлөөт үзүүлбэрийн төрөлд хүртсэн алтан медалиуд, өндөр ба нам савлуурын төрөлд хүртсэн мөнгөн медаль, мөн 1976 оны Монреалийн Олимпын наадмаас багийн төрөлд хүртсэн алт медаль, модон морин дээгүүр харайх төрөлд хүртсэн мөнгөн медалиудаа худалджээ.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ