Олдсон далавчны хэсэг “МН370”-ынх болох нь тодорхой гэв

Дэлхийд | Нийгэм
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 12:43:58

ПАРИС. /Xinhua/. Энэтхэгийн далайд орших, Францын Реюньон арлаас олдсон нисэх онгоцны нэг хэсэг бололтой зүйл 2014 оны гуравдугаар сард “МН370” дугаарын нислэг үйлдэж яваад алга болсон, Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисэх онгоцны нэг хэсэг мөн болох нь тодорхой болсон гэж Парисын прокурор Франсуа Молинс мэдэгдлээ.

Тус арлаас олдсон далавчны хэсгийг Францад олон улсын иргэний агаарын тээврийн шинжээчид судалсан юм.

Онгоцны хэсгүүд байж магадгүй гэж үзэн Францын холбогдох албаны хүмүүс Реюньон арлаар болон арал орчмыг дахин самнасан ч юу ч нэмж олдоогүй.

“Malaysia Airlines”-ын 239 хүн тээвэрлэж явсан нисэх онгоц 2014 оны гуравдугаар сард Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж байхдаа сураггүй болсон билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд