Хууль сахиулах байгууллагууд сар бүр уулзалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-17 21:04:17

Хэнтий аймгийн Хууль сахиулах байгууллагын удирдлагуудын хамтарсан ажлын уулзалтыг сар бүр зохион байгуулахаар төлөвлөсний дагуу өнөөдөр анхны уулзалт аймгийн ЗДТГ-т боллоо.

Уулзалтад аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 0419 дүгээр анги, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүний эрхийн үндэсний комиссын Хэнтий аймаг дахь төлөөлөгч, аймгийн Прокурорын газар, аймгийн Шүүхийн тамгын газрын төлөөллүүд оролцов.

Уулзалтаар аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Хууль, зүй дотоод хэргийн яамнаас хийж хэрэгжүүлэх ажлын талаар болон Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хууль, эрх зүйн хэлтсээс 2016-2020 онд хэрэгжүүлэх ажлууд, 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд орсон хуулийн хэрэгжилт, хууль сахиулах бодлого хөрөнгө оруулалт, зохион байгуулалттай ажлуудын талаар мэдээлэл хийлээ.

Мөн хууль сахиулах бусад байгууллагын удирдлагууд өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцсон юм.

Энэ үеэр тус аймгийн Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэгдсэн нэг бодлого барьж ажиллахыг уриалав. Мөн хууль сахиулах байгууллагуудын сургалт дадлагын төвийг барьж байгуулах ажлын талаар танилцуулж санал солилцсоноор уулзалт өндөрлөв.

Д.Одонтунгалаг

 

 

Холбоотой мэдээ