НАТО цэргийн том хэмжээний сургуулилт хийж байна

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-10-20 12:23:33

РОМ. /NHK/. “Лалын улс” бүлэглэл болон ОХУ-ын заналхийллээс үүдэлтэй бүс нутгийн тогтворгүй байдал газар авч байгаатай холбогдуулан НАТО сүүлийн 13 жилд хийгээгүй хамгийн том цэргийн сургуулилт хийж байна.

11 дүгээр сарыг дуустал Итали, Испани, Португалид болох уг цэргийн сургуулилтад НАТО-гийн гишүүн 34 орны агаар, тэнгис, хуурай замын хүчний 36 мянган цэрэг оролцож байгаа аж. 

Сургуулилтад оролцож буй сөнөөгч онгоц, цэргийн нисдэг тэрэг зэргийг харахаар Италийн Сицилийн аралд байрлах агаарын цэргийн баазад сэтгүүлчид цуглажээ.

Крымыг хууль бусаар өөртөө нэгтгэсэн, Украины зүүн нутаг дахь босогчдод дэмжлэг үзүүлсээр байгаа, Сирийн мөргөлдөөнд оролцсон гэх мэт ОХУ-ын ажиллагааг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу нээлтийн ажиллагааны үеэр дурдсан байна.

Мөн тэрбээр, “Лалын улс” бүлэглэлийн ажиллагаа Сири, Ливид газар авч байна. Тиймээс НАТО-гийн холбоотнууд өрнө, дорно зүгийн заналхийлэлтэй нүүр тулаад байна гэж мэдэгджээ.

НАТО-гийн тогтоон барих болон батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилготой байгаагаа тэрбээр онцолжээ.

ОХУ болон Ойрхи Дорнодын байдлыг НАТО анхааралтай ажиглахын зэрэгцээ гишүүн орнуудынхаа хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ