Орон нутгийн эмч нар онлайнаар холбогдон зөвлөлддөг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-16 10:01:47

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт 2009 оноос цахим эрүүл мэнд системийг нэвтрүүлэн ажилласны үр дүнд хөдөө орон нутгийн болон өрхийн эмнэлгийн эмч нар онлайнаар Нэгдсэн эмнэлгийн эмч нартай холбогдон мэдээлэл зөвлөгөө авч санал бодлоо солилцож шинжилгээ, оношлогооны хариуг интернэтээр авдаг болжээ.

Энэ нь алслагдсан сумын иргэд яаралтай, шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг  цаг алдалгүй авах, эмч сувилагч нар эрүүл мэндийн сургалт мэдээллийг орон нутагтаа цахимаар авах, шинжилгээ өгөх гэж заавал төвийг зорихгүй эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй гэнэ. Мөн цахим эрүүл мэнд төслийн үр дүнд Хөвсгөл аймгийн эмч нарын баг бүрэлдэхүүн хөдөө орон нутагт анх удаагаа кодтой эхийг хяналтанд авч амаржуулж, хүүхдийг нь эсэн мэнд, эрүүл өлгийдөн авсан гэдгийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж онцоллоо.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ