Калифорнид далан сэтрэх аюултай байгаа тул оршин суугчдыг нүүлгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-02-13 16:49:07

МОСКВА. /TASS/. Ус нөөцлөх далан нурах аюултай болсон тул АНУ-ын Калифорни муж улс дахь Оровилл далангийн ойролцоо оршин суудаг айл өрхүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр орон нутгийн холбогдох албаныхан шийдвэрлэжээ. Энэ тухай Reuters  агентлаг мэдээллээ.

Зэвэнд идэгдсэний улмаас уг байгууламж хэзээ мөдгүй сэтрэх аюултай болоод байгаа аж. Олон жил гантай байсны эцэст энэ өвөл их хэмжээний хур тунадас орсны улмаас Оровилл нуурын усны түвшин ихээхэн нэмэгдсэн байна.

1962-1968 онд баригдсан Оровилл далан нь АНУ-ын хамгийн өндөр гидротехникийн байгууламж бөгөөд түүний өндөр нь 230 м ажээ. Далангийн доод талд 16 мянган хүн амтай хот байдаг байна.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ