Л.Суарес хоёр тоглолтод оролцож чадахааргүй боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-02-10 15:45:57

МОСКВА. /TASS/. Испанийн хөлбөмбөгийн “Барселона” клубын довтлогч Луис Суарес зүй бус авир гаргасныхаа төлөө хоёр тоглолт өнжихөөр болжээ.

Учир нь, Испанийн хөлбөмбөгийн цомын тэмцээний хагас финалд Мадридын “Атлетико”-той тоглож байсан түүнийг шүүгч талбайгаас хөөсөн боловч тэрбээр талбайгаас гарахаас татгалзаж байсан байна. Энэ тухай Испанийн Ara сонин мэдээллээ.

Хоёр тоглолтод эрхийг нь хасах тухай шийдвэрийг Испанийн хөлбөмбөгийн холбооны шүүгчдийн хороо гаргасан байна. Уругвай гаралтай тоглогч Суарес  “Атлетико”-той тоглож байхдаа улаан карт авсан ч талбайгаас гарч явахаас татгалзан зүй бус авир гаргажээ.

Өдгөө 30 настай довтлогч тэрбээр Испанийн цомын тэмцээний финалд “Алавеса” багтай хийх тоглолтод /27/V/ оролцож чадахгүй болж байна.

Үүнээс гадна, шүүгчдийн хороо “Барселона”-гийн хагас хамгаалагч Серхио Бускетс-т өгсөн шар картыг хүчингүй болгожээ.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ