ХЦАХ-чид тусгай мэргэжил эзэмших боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-06 16:43:16

Дорнод аймаг дахь хилийн болон армийн анги нэгтгэлүүдэд алба хаагчид Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, мэргэжил эзэмших боломжтой. 2016-2017 оны хичээлийн жилд МСҮТ-д Зэвсэгт хүчний 327-р ангийн 60 алба хаагч суралцжээ.

Тэд барилгын засал чимэглэл, барилгын өрөг угсралт, барилгын цахилгаан сантехник, автомашины засварчин мэргэжлээр танхимын сургалтад хамрагдаж, саяхнаас практик дадлагад гараад байна.

МСҮТ чадамжид суурилсан сургалттай учир суралцагч бие даах боломжтой, сургалтын 20 хувийг онол, 80 хувийг практик эзэлдэг. Дорнод аймагт Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатар хотоос цэргийн албанд татагдаж ирсэн залуучууд нутагтаа очоод шууд ажил хөдөлмөр эрхлэх боломж ийн бүрдэж байна.  

Б.Туяа

Холбоотой мэдээ