Ерөнхий сайд шинэ Цэцэрлэг хотын нээлтэд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 13:47:26

Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг энэ сарын 24-нд Архангай аймагт айлчилж, шинэ Цэцэрлэг хотын нээлтэнд оролцоно.

Энэ тухай Г.Дэмид жанжины талбай дээр Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат олон нийтэд зарлав. Ерөнхий сайд хангайн нурууны Солонготын даваа Цэцэрлэг хот орон нутгийн хотын албан ёсны  статустай болсоны тэмдэглэлт үйл явдалд оролцох юм байна. Эдүгээ Цэцэрлэг хотод байнга оршин суугаа 20889 иргэн, 5621 өрх айл байна.

                       Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ