Малчдад туслах “1000 төгрөг”-ийн аянд 70 шахам байгууллага нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-01 22:28:20

Дархан-Уул аймгийн ИТХ-аас өрнүүлсэн малчдад туслах “1000 төгрөг” аянд төрийн болон хувийн хэвшлийн нийт 68 байгууллага, иргэн нэгджээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Жаргалсайхан, Г.Алтантуяа нар уг аянд нэгдсэнээ хэлж мөнгөн тусламж малын нэмнээ хандивлав. Цугласан нийт хандив, эд материалыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд сум тус бүрт хуваарлигдсан ажлын хэсгүүд гарч малчдад хүргэнэ гэж аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат ярилаа.

Дархан-Уул аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулж мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж малчдад туслах хандив цуглуулж мал маллагаанд нь зориулж өргөн хэрэглэгддэг эд материалын дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас малчдад туслах “1000 төгрөг” аяныг өрнүүлж байгаа юм.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ