"Универсиад-2017"-д оролцож буй эрэгтэй цаначид 10 км-т хурдаа сорив

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-02-01 13:24:15

Дэлхийн оюутны өвлийн "Универсиад 2017" наадам Казахстаны Алматы хотод хоёр дахь өдрөө үргэлжилж манай цанын эрэгтэй тамирчид сонгомол болон тэших техниктэй холимог уралдааны 10 км-т уралдлаа.

Энэ уралдаанд нийтдээ 81 тамирчин энэ төрөлд хурд хүчээ сорин уралдсан байна. Монголын тамирчин Б.Ачбадрах 32 минут 59 секунд 6 дольд замаа туулж 56, Б.Амарсанаа 36.34.1 гэсэн амжилтаар 73, У.Батжаргал 38:03.2 гэсэн  амжилтаар 76 дугаар байрт тус тус барианд оржээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ