Цагдаагийн хэлтэс шинэ байртай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-19 11:29:43

УБХЦГ-ын харьяа Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шинэ байрны нээлт баасан гарагт боллоо.

Нээлтэд тус  дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ЦЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, туслах комиссор Б.Амарсайхан, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссор Ч.Болдбаатар, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Ажлын албаны дарга П.Цэцэгмаа, Засаг даргын орлогч Г.Энхболд, Т.Нямцэцэг, Цагдаагийн II хэлтсийн дарга Г.Цэргийнхүү нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Тус барилгын ажлын 1,8 тэрбум 7 сая төгрөгийн өртгийг 2014-2015 оны Нийслэлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, барьсан бөгөөд дүүргийн ИТХ-ын 2015 оны 09-р сарын 28-ны өдрийн 25/02 тогтоолоор Цагдаагийн хэлтсийн тавилга, тоног төхөөрөмж авахад зориулж 40 сая төгрөг төсөвлөн хэлтсийн байрны тохижилт болон алба хаагчдын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгчээ.

Мөн Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд С.Эрдэнэ, С.Одонтуяа болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр энэ онд дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн I, II хэлтсийн камерын хяналтын системийг сайжруулах төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ