Улаанбаатарт 6-8 хэм дулаан
ЛАВЛАГААИхэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно.
Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.