Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-10-18 09:36:35

Аргын тооллын аравдугаар сарын 18. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 5. Адъяа гараг.

Гар одтой, 1 цагаан мэнгэтэй, улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Холбоотой мэдээ