“Нийгмийн даатгал- Малчин таны төлөө” болзолт уралдаан эхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-23 11:21:44

Малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг нь хангах зорилгоор “Нийгмийн даатгал- Малчин таны төлөө” болзолт уралдааныг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас эхлүүлж байна.

Энэ талаар аймгийн ЭМНДГ- ын дарга Ч. Баяраагаас тодруулахад, бүтэн жилийн турш болзолт уралдаан үргэлжилж, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ард иргэддээ сурталчлан таниулж, сайн дурын даатгалд хамруулахад  идэвхи санаачлагатай ажилласан сум, багийн Засаг дарга, сайн дурын даатгалд хамрагдаж бусаддаа үлгэр жишээ болж байгаа малчдыг шалгаруулна гэлээ.

Тодруулбал Нийгмийн болон эрүүл мэндийн дааатгалд хамгийн олон малчин хамруулсан сум, багийн Засаг дарга, нийгмийн даатгалын байцаагч, нийгмийн болон эрүүл мэндийн дааатгалд туслах малчнаа бүрэн даатгуулсан  эзэн  малчин болон тасралтгүй хамгийн олон жил даатгуулсан малчныг жилийн эцэст шалгаруулах юм байна. Ингэхдээ 2015- 2017 оны үзүүлэлтийг нь үндэслэх ажээ.

Дундговь аймгийн хувьд сайн дураар нийгмийн даатгалд хамрагддаг 6791 иргэн байна. Түүний 5 мянга гаруй нь малчид байдаг бөгөөд хөдөөгийн сумдаас сайн дурын хамгийн олон даатгуулагчтай нь Эрдэнэдалай сум, сайн дурын даатгалыг иргэддээ жигд сайн сурталчилж, даатгалд тасралтгүй хамруулдаг нь Өндөршил сум байдаг ажээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ