Энэтхэгт галт тэрэг замаасаа гарсны улмаас 39 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-23 09:46:37

ШИНЭ-ДЕЛИ./ВВС/. Энэтхэгийн Андра-Прадеш мужид галт тэрэг замаасаа гарсны улмаас наад  зах нь 39 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртсэн тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Бхубанешвар хотоос Жагдалпур  хот руу явж байсан галт тэрэг орон нутгийн цагаар бямба гарагийн орой замаасаа гарсан байна. Есөн вагон, тэдгээрийн дотор унтлагын вагонууд замаас гарч, эвдэрчээ.

Галт тэрэг чухам ямар шалтгааны улмаас осолдсон нь тодорхойгүй байна.

Энэтхэгийн төмөр замын техник, тоног төхөөрөмж хуучирч муудсан учир галт тэрэг осолдох тохиолдол түгээмэл гардаг байна. Тухайлбал, өнгөрсөн оны 11 дүгээр сард Энэтхэгийн хойд нутгийн Уттар Прадеш мужид галт тэрэг замаасаа гарсны улмаас 140 гаруй хүн амиа алджээ.

Мөн 2015 оны гуравдугаар сард тус мужид галт тэрэг осолдсоны улмаас 39 хүн амиа алдаж, 150 орчим хүн гэмтэж бэртэж байв.

Тус улсад өдөрт  23 сая хүн галт тэргээр зорчдог ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ