“Монгол-Хятадын Экспо”-д 35 хүнсний үйлдвэр оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-16 16:22:12

БНХАУ–ын Хөх Хотноо болох “Монгол-Хятадын Экспо”-д 35 хүнсний үйлдвэр оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулна хэмээн ХХААЯ-наас мэдээллээ.

Эл арга хэмжээг БНХАУ-ын Худалдааны яамны дэмжлэгээр ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар, Худалдааны Танхим, Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, Хөгжил Шинэтгэлийн Хороо зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм. Дээрх экспог БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хүрээнд хоёр орны хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалын хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой аж. Хамтарсан тунхаглалд  хоёр талын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, Шинжлэх ухаан, Хөдөө аж ахуй, Аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг тусгасан. Үзэсгэлэн худалдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Олон улсын морины форум, Монгол-Хятадын махны салбарын хамтын ажиллагааны уулзалт, Олон улсын сүүний салбарын хөгжлийн форумыг зохион байгуулах юм байна.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ