"Плей-офф"-ын ээлжит тоглолт Баянхонгорт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-19 13:00:53

МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний плей-оффын ээлжит тоглолт энэ сарын 20-22-нд болно. Цувралын хоёр дахь тоглолт Баянхонгор Мазаалай багийн талбай буюу Баянхонгор аймгийн БТСГ-ын зааланд болно.

Баруун бүсийн нэгдүгээр байрт Архангай "Алтан Дорнодын Дайчид", дөрөвдүгээр байраар гарсан Баянхонгор аймгийн "Баянхонгор Мазаалай" энэ өдөр учраа таараад буй. Хоёр багийн эхний тоглолт маргааш буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр Архангайд, хоёр дахь тоглолт энэ сарын 22-нд Баянхонгор хотноо тус тус болох юм.

Хоёр дахь удаагийн "Үндэсний лиг"-ийн плей-оффт 12 баг өрсөлдсөнөөс найм нь цааш өрсөлдөх эрхийг авсан. Шигшээд баруун бүсээс "Архангай Алтайн Дорнод дайчид” /8 хожил, 3 хожигдол/, “Ховд Алтайн аргайль” /7 хожил, 4 хожигдол/, “Хөвсгөл нэг үе” /6 хожил, 5 хожигдол/, "Баянхонгор мазаалай” /5 хожил, 6 хожигдол/ шалгарсан. Харин зүүн бүсээс "Эрдэнэт хот Икон” /11 хожил/, “Сүхбаатар Альянс Тех” /7 хожил, 4 хожигдол/, Дундговь /6 хожил, 5 хожигдол/, Өвөрхангай /3 хожил, 8 хожигдол/ тус тус шалгарч плей-оффт тоглох эрхийг аваад байна.

                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ