Гэмт хэргийн гаралт 14 суманд буурчээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-01-17 12:55:35

Баянхонгор аймгийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар  нийт 356 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 нэгжээр /1.1 хувиар/ буурсан дүн юм байна. Хэргийн илрүүлэлт 74.4 хувьтай байгаа нь мөн хугацаанд 3.1 хувиар өссөн дүн аж.

Хэргийн гаралт 14 суманд буурч, 5 суманд өсч, нэг суманд ижил түвшинд байна. Гэмт хэрэгт 377 хүн холбогдон шалгагдсаны 6 хувь нь 14-17 насныхан байсан бөгөөд насанд хүрээгүй хүнээс үйлдсэн гэмт хэрэг 36 хувь буурсан үзүүлэлт юм байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2016 онд дээрэм 71 хувь, малын хулгай, булаалтын гэмт хэрэг 16 хувь тус тус буурсан бол залилан 20 хувь өсчээ. Харин бүртгэгдсэн гэмт хэргээс онц хүнд гэмт хэрэг 5 бүртгэгдэж 25 хувиар өссөн бол хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг тус тус буурсан дүн гарчээ.

                                                                                                                                Б.Мөнхзул

Холбоотой мэдээ