Р.Уэстбрүк трипл-даблийн тоогоор домогт Мэжик Жонсонг гүйцэв

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-01-16 14:36:31

МОСКВА./TASS/. “Оклахома” багийн холбон тоглогч Рассел Уэстбрүк  Үндэсний сагсан бөмбөгийн лигийн нэг улирлын хугацаанд гүйцэтгэсэн трипл-даблийн тоогоор домогт Мэжик Жонсоныг гүйцэж түрүүллээ.  

Трипл-дабл гэдэг нь тухайн тоглогч нэг тоглолтод оноо, дамжуулалт, самбараас бөмбөг авалт /зарим тохиолдолд хаалтыг тооцдог/ гэсэн  3 үзүүлэлтээр 10-аас дээш оноо авахыг хэлдэг.

Бямба гарагт шилжих шөнө болсон тоглолтод "Оклахома" баг “Миннесота”-д 86:96 харьцаагаар хожигджээ. Уг тоглолтод 28 настай Уэстбрүк 19 дэх удаагаа трипл-дабль /21 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 12 дамжуулалт/ хийлээ. Харин домогт Жонсон 1981/1982 улиралд нэгээр цөөн трипл-дабль хийж байв.

Үндэснийн сагсан бөмбөгийн лигийн түүхэнд Уэстбрүк уг үзүүлэлтээр гуравдугаарт орж байна. Түүний өмнө "Филадельфи" багийн төвийн тоглогч асан домогт Уилт Чемберлен /31 трипл дабль/, “Милуоки”-гийн хамгаалагчаар тоглож байсан Оскар Робертсон /41 трипл-дабль/ нар орж байгаа юм.

Уэстбрүкийн хувьд 2008 оны драфтаар “Оклахома”-д орж ирж байв. Тэрбээр одоогийн байдлаар энэ улиралд 41 тоглолт хийж, нэг тоглолтод дунджаар 30,8 оноо авч, 10,8 удаа самбараас бөмбөг авч, 10,8 дамжуулалт хийгээд байгаа ажээ.

Б.Адъяахүү    

Холбоотой мэдээ