Залуусын өрхийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр орон сууцжуулах ажлыг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-15 00:37:31

“ДСЦТС” ХК-ийн дэд захирал Б.Батжаргал, тус компанийн дэргэдэх Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга Д.Олонбаяр нар хамтын гэрээнд өөрчлөлт оруулж гарын үсэг зурав.

Уг хамтын гэрээг жил бүр байгуулж ажилчиддаа тэтгэмж, урамшуулал олгох зэрэг асуудлуудыг шийддэг. Энэ удаа хамтын гэрээний 10 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос гаргаж долоон санал дээр тохиролцож ийнхүү нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Үлдсэн саналуудыг Эрчим Хүчний зохицуулах зөвлөлийн үнэ тарифт суулгаж шийдвэрлэх юм байна. “ДСЦТС” ХК сүүлийн 10 жилийн хугацаанд “Хамтын гэрээ”-г чанартай гүйцэтгэж үр дүнтэй хамтран ажиллах талаар ихээхэн анхаарч иржээ.

Энэ үеэр “ДСЦТС” ХК-ийн Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Батжаргал хэлэхдээ: “Сайн хамт олны хүчинд манай компанийн нэр хүнд улам өсч шинэ санаачлага техник тоног төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлж салбартаа тэргүүлэх хэмжээний байр суурьтай боллоо” гээд цаашид ч энэ эрчээрээ хариуцлагатай ажиллах ёстой гэсэн юм.

Тус компанийн дэргэдэх ҮЭХ-ны дарга Д.Олонбаяр:-“Манай хамтын гэрээнд тусгагдсаны дагуу 2017 онд ашиглалтад орох ажилчдын орон сууцны барилгын ажил ид явагдаж байна. Бид энэ орон сууцандаа компанид олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа шилдэг сайн боловсон хүчнүүддээ хуваарилж олгоно. Манай компанийн 400 гаруй ажилчдын 60 гаруй хувь нь таван жил ажилласан залуучууд. Тэдний өрхийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр боломжит нөхцлөөр орон сууцтай болгох ажлыг эхлүүлнэ” гэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ