АНУ-ын тусламжийг Курдын хүчин хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-16 12:38:46

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Агаарын цэргийн хүчний Сирид агаараас хаясан тусламжаас Курдын хүчин хүртсэн байна гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Петр Күүк мэдэгдэв.

Сирийн курдуудыг зэвсгээр хангах ажиллагааг эрс эсэргүүцэж байна гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу лхагва гарагт мэдэгдэж, АНУ-д анхааруулсан боловч тус улсын Зэвсэгт хүчин Сирид агаараас зэвсэг хаях ажиллагаагаа үргэлжлүүлжээ.

Хаясан зэвсгүүдийн заримыг Курдын хүчнийхэн авсан эсэх талаар Петр Күүкээс тодруулахад тэрбээр, "тийм, би тэгж ойлгосон" гэв.

Турк нь 1984 оноос хойш өөрийн нутаг дэвсгэр дэх Курдын босогчидтой тэмцэж байгаа бөгөөд уг мөргөлдөөний улмаас 37 мянган хүн амиа алдсан байна.

АНУ тэргүүтэй Умард Атлантын гэрээний байгууллагад /НАТО/ Турк 1955 онд нэгдсэн. Гэвч Сирийн чөлөөт армийг бэлтгэх АНУ-ын ажиллагаа бүтэлгүй болсны улмаас тус улс “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа Курдын хүчинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ