Цахим хуудсаар ажиллах сургалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн ИТХТ-аас нийт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын сургалт зохион байгууллаа.
УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс хэрэгжүүлж буй “Иргэдийн төлөөлөгчдийн хурлуудын нэгдсэн портал болох KHURAL.MN дэд цахим хуудсыг хөтлөх сургалтанд 13 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга оролцлоо.
-Уг сургалтаар хамгийн гол нь цахим тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглаж мэдээ мэдээллийг шуурхай түгээх арга заагдлаа. Тус аймагт компьютер, интернетийг Сагсай, Улаанхус сумдын ИТХ сайн ашиглаж ирсэн. Нэлээд хэдэн суманд боломж байгаа мөртлөө цахим хуудас, цахим дансыг сайн ашиглаж чадахгүй байгаа дутагдалд цэг тавина. Одоо бид цаас бага хэрэглэж, сумуудтай интернетээр л харилцахаар болж байна гэж аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч А.Серикболат ярилаа.
Сургалтын дараа аймгийн А.Серикболат сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллах "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурлаа.
Ш.Айзаря