Сургуулиудыг тоноглож эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-10 15:18:35

Баян-Өлгий аймгийн боловсрол, соёл урлагийн газар ЕБС-иудын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчдийн цугларалт зохион байгууллаа.

-Цугларалтаар өнгөрсөн оны ажлын дүн, цаашдын зорилтын талаар санал солилцож, сургалт хийв. Одоо эдгээр хариуцлагатнуудтай гэрээ хийж ажиллах гэж байна. Хамгийн гол нь сургалтын чанарыг ахиулах шинэчлэл хийнэ. Үүний нэгэн төрөл болох сургуулиудыг техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдэж эхэллээ. Сагсай, Дэлүүн сумдын сургуулиудын гал тогоонд иж бүрэн хэрэгсэл, Улаанхусын сургуульд ширээ сандал олгов. Ойрын үед нэг сургууль, дөрвөн цэцэрлэгт тоног төхөөрөмж, 29 сургуульд ухаалаг самбар олгохоор болж байна гэж БСГ-ын дарга Х.Зауре мэдэгдлээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ