БХЯ-ныхан "1000 төгрөг хандивлах аян"-д нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-15 18:09:56

Батлан хамгаалах яамны удирдлага, алба хаагч, ажилчид болон яамны харъяа Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Барилга захиалагчийн алба, Батлан хамгаалах ажил үйлдвэрийн нэгдлийн алба хаагчид "25-р суваг" телевизээс зохион байгуулж байгаа "1000 төгрөг" сайн үйлсийн аянд нэгдлээ.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон эхлээд энэхүү үйлсэд нэгдсэнээ зарласан бол салбарынхан нь өнөөдөр сайн үйлсийн аянд ийн буухиалан нэгдэснээ мэдэгдэн "1000 төгрөг хандивлах аян"-д хүн бүр 1000 төгрөг өгч эхэлсэн байна.

Монголд жилд 7000 орчим хүн түлэгддэгийн 80 хувь нь буюу 5500 орчим нь 0-3 насны хүүхдүүд байдаг. Эдгээрээс жилд 70 гаруй нь амиа алдаж, бусад нь насан туршийн сорвитой үлдэж, тахир дутуу болдог юм байна. Тиймээс “25-р суваг” телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд зориулж эмчилгээнд нь нэн шаардлагатай  тоног төхөөрөмжийг авч өгөх зорилгоор “1000 төгрөг” хандивын төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. “1000 төгрөг” төсөл нь хүн бүрийн хандивлах 1000 төгрөгөөр хэрэгжих юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ