Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-04 08:14:03

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал 09.00 цагт Эдийн засгийн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс, хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно. Мөн цагт Төсвийн байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчөлт оруулах болон “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Харин 14.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ