Цэрэг, техникийн тоо бүртгэл явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-03 17:35:50

Увс аймгийн Засаг даргын захирамжаар цэрэг, техникийн тоо бүртгэл энэ сарын 3-17-ны хооронд аймгийн хэмжээнд явагдахаар боллоо.

Цэрэг, техникийн тоо бүртгэлд цэргийн жинхэнэ алба хааж байгаа офицер, ахлагч нараас гадна бэлтгэл албанд байгаа дунд офицер 55 нас, ахлах офицер 60 нас, ахлагч 55 нас, эмэгтэй офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн байлдагч, түрүүч 50 нас, цэргийн алба хаагаагүй 18-50 насны хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнгүүд тус тус хамрагдах юм байна. Эдгээр хүмүүс өөрийн харьяа баг дээрээ цахим үнэмлэх, бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлэхийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас анхааруулж байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ