Бэлгийн багц эрсдэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-28 03:37:59

Шинэ жилийн баяр, сүлд модны наадмын үеэр хоолны хордлого авах, түймэр, тэсрэлтэд эрвэгдэх зэрэг аливаа аюул ослоос сэргийлэн, сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн хяналтын газар дахин давтан анхааруулсаар байна.

Одоогийн байдлаар шалгалтанд 37 ААН, иргэдийг хамруулан 350 зөрчил илрүүлж 275 зөрчлийг буюу 78.5 хувийг газар дээр нь арилгуулж, хүнсний бүтээгдэхүүнээс 25 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Шалгалтын явцад 52 аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болон хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг хийж, нийт дөрвөн төрлийн 30 ширхэг зөвлөмж, сэрэмжлүүлгийг бэлтгэн боловсруулж түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ