Банкны зээл өсч, иргэдийн хадгаламж буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 11:50:51

Статистикийн багц мэдээ

Сүхбаатар аймгийн  Монгол банкны мэдээгээр энэ оны эхний 9 сард ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 100.3 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 4,8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Харин банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 32,1 тэрбум төгрөг болж оны эхнээс 2.0 тэрбумаар буурчээ. Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл  өнгөрсөн 9 дүгээр сарын эцэст 1.3 тэрбум болж өмнөх сараас бага зэрэг буурсан байна.

     Даатгалын хураамжийн орлого өссөн байна

Аймагт үйл ажиллагаа явуулдаг Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 443.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.1  хувиар өссөн байна.

Нийтдээ 291 хүнд 44.5 сая төгрөгийн нөхөн төлбөр  олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 2.0 сая, гэнэтийн осолд 5.4 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 10.8 сая, жолоочийн хариуцлагад 16.2 сая, хүүхдийн гэнэтийн осолд 10.0 сая, иргэдийн эд хөрөнгөд 0.1 сая төгрөгийг олгожээ.

 Аймгийн хэмжээнд оны эхний 9 сарын байдлаар малын индексжүүлсэн даатгалд 370 өрх  186.6 мянган толгой малыг  даатгуулжээ.

Гэмт хэргийн гаралт нэмэгджээ

Аймгийн Цагдаагийн хэлтэст оны эхний 9 сарын байдлаар 259 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 22 хэргээр  өсчээ.

Гэмт хэргийн улмаас  35 хүн нас барж, 125 хүн гэмтэж бэртэн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 799.7 сая төгрөгийн хохирол учирсны наяад хувийг нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэгт 271 хүн холбогдон сэжиглэгдсэний 25.5 хувь нь согтуугаар, 21.2 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ. Харин эрүүлжигдсэн  хүний тоо түрүү жилийн мөн үеэс  далан хувиар буурчээ.

Сүхбаатар аймаг  Г.Сүхээ

Холбоотой мэдээ