Таиландын хааны шарилыг чандарлах байгууламжийг барьж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-27 13:50:24

БАНГКОК./Xinhua/. Таалал төгссөн эзэн хаан Пумипон Адульядетын шарилыг чандарлахад зориулсан томоохон байгууламжийг Таиландын нийслэл Бангкок хотод барьж эхэлжээ.

Энэ оны 10 дугаар сард таалал төгссөн хааны дурсгалыг хүндэтгэн тус улс даяар нэг жилийн хугацаагаар гашуудал зарлаад байгаа юм. Гашуудлын хугацаа дууссаны дараа оршуулах ёслол болно.

Даваа гарагт хааны ордны гадаа шарил чандарлах байгууламжийн шав тавих ёслол болжээ.

Энэ байгууламж 60 м2 талбай эзлэх бөгөөд голдоо 50 м өндөр суваргатай байх аж. 2017 оны есдүгээр сард уг байгууламжийг барьж дуусган, хааны шарилыг чандарласны дараа нураах юм.

Их хаандаа зориулж бид ийм сайхан байгууламж барих ёстой гэж төслийг хариуцаж буй Таиландын Засгийн газрын албаны хүн хэллээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ