Филиппинд хар салхины улмаас 4 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-27 10:38:56

МАНИЛА. /Reuters/. Филиппиний хойд нутгийн Лусон арлыг “Нок-Тен” гэдэг хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас 4 хүн амиа алджээ.

Хар салхи орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө Лусоныг дайран өнгөрсөн байна. Одоо энэ хар салхи Өмнөд Хятадын тэнгисийг чиглэн явж байна.

Лусон арлын нутгийн өмнөд хэсэгт орших Албай мужид хүчтэй салхи хөдөлсний улмаас нурсан байшингийн дороос дөрвөн хүний нэгнийх нь цогцос олджээ.

Хар салхины улмаас хөрсний нуралт үүсч болзошгүй байгаатай холбоотойгоор 400 мянга орчим хүнийг сургууль болон сүмүүдэд нүүлгэн шилжүүлээд байна.

Түүнээс гадна дотоод, гадаадын 300 орчим нислэгийг цуцалжээ.

Филиппиний Засгийн газар хохирлын хэмжээг тогтоож, гамшигт өртсөн хүмүүст тусламж хүргэхээр ажиллаж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ