Амаржих газарт эх, нярайн тоног төхөөрөмж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-25 23:52:50

Эрүүл мэндийн яам, Люксенбургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн “Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх” төслийн шугамаар ирсэн тоног төхөөрөмжийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Амаржих тасагт хүлээлгэж өгөх ёслол болов.

Ургийн зүрхний бичлэгийн аппарат, өвчтөний Монитор, нярайн пульсоксиметр, нярайн Фото эмчилгээний аппарат, автомат тарианы шахуурга, нярайн амьсгалыг эерэг даралтаар хэмжих аппарат зэрэг долоон төрлийн 49.5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж өгчээ.

Мөн хүүхдийн өвчний оношлогоонд зориулж, Эрүүл мэндийн газраас найман ширхэг пульсоксиметр, томуугийн өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой 5.8 сая төгрөгийн эм, хэрэгслийг бид хүлээж авснаар эх, хүүхэд, нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад ач тустай болж байгааг аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Ерөнхий эмч Б.Эрдэнэтулга онцлов.

Уг ёслолд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат, Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн Эмнэлгийн Ерөнхий эмч Б.Эрдэнэтулга нар оролцлоо.

                                                                                                                                                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ