Цагдаагийн хүчээр шинэ машиныг эзэмшигчид нь өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-21 16:26:52

Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуульд Боловсролын яамнаас өнгөрсөн 6-р сард бүрэн тоноглосон цоо шинэхэн пургон автомашиныг хуваарилсан байна. Гэтэл уг машин энэ сарын 15 хүртэл эзэндээ очоогүй байна.

Учир нь хотоос унаж ирсэн н.Болд гэгч Ахлах сургуульд жолоочоор авахгүй бол автомашиныг нь өгөхгүй хэмээн 7 сар хашаандаа зогсоожээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд уг автомашиныг яаралтай хураан авч Тэсийн Ахлах сургуулийнханд хүлээлгэн өгөхийг аймгийн Боловсролын газрынханд удаа дараа үүрэг болгосон ч тэд яаж ч чадаагүй байна. Иймээс аймгийн Цагдаагийн газарт хандсан байна. Энэ сарын 19-нд аймгийн Цагдаагийн газрынхан уг машиныг иргэн н.Болдоос авч Тэс сумын Ахлах сургуульд хүлээлгэн өгчээ.

Шинэ машиныг хүлээлгэн өгөх үеэр сумын Ахлах сургуулийн хүүхдүүдийг тэмцээн уралдаанд оролцоход нь зөөхөөс бусдаар ашиглахгүй байхыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд Тэсийнхэнд сануулсан байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ