“UB RESORT” цанын бааз ажлын өдөрт 50 хувийн хөнгөлөлттэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-12-21 14:29:33

“UB RESORT” цанын баазад ажлын өдрөөр очиж алжаалаа тайлах үйлчлүүлэгчдэд түрээсийн үйлчилгээгээ 50 хувиар хямдруулах юм.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь Хүй долоон худагт жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулж байхаар олон төсөл хөтөлбөрийг  санаачлан хэрэгжүүлэхээр  зорьж байгаагийн нэг нь “UB RESORT” цанын бааз юм.

Энд цана, чаргаар гулгахад хэт өндөр биш газрыг сонгож аюулгүй байдлыг хангажээ. Мөн байгалийн цасыг тогтоож, цана, чарганы талбайг тохижуулсан төдийгүй зориулалтын мөсөн гулгуурын талбай, мөсний сурын талбай, морин чаргаар зугаацах боломжтой юм. Хүй долоон худаг нь  хотын баруун талд, салхины дээр байрладаг учраас утаа нүүж очдоггүй хамгийн эрүүл цэнгэг агаартай.

Тус цанын бааз нь иргэдэд дулаан гэр, халуун хоол, цайгаар үйлчлэх бөгөөд байгууллага, хамт олонд захиалгаар үйлчлэх боломжтой юм. Уг цанын бааз нь хотын төв цэгээс 35 км-т байрлаж байгаа тул иргэд хувийн автомашинаас гадна нийтийн тээврийн автобус болон галт тэргээр очих боломжтой.

“UB RESORT” цанын бааз нь иргэддээ зориулан хямд үнэ, тав тухтай орчинг санал болгож байгаа үйлчилгээг танилцуулж байна. Цана, чарга, тэшүүрийн түрээс, халуун хоол, цай, дулаан гэр, морин чарганы аялал, мөсний сур харваагаар үйлчилнэ. Захиалгат арга хэмжээ нь байгууллага хамт олны цасны баяр, галын наадам, спортын тэмцээн, уралдаан зэрэг багтаж байна. Тус цанын бааз нь өдөр бүр 10:00- 19:00 цагийн хооронд ажиллана.

Д.Өлзий

Холбоотой мэдээ