“Малчдад туслах аян”-д багш, сурагчид нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-20 18:58:48

Малчдад туслах аяны хүрээнд Дархан сумын ЗДТГ-аас эрхлэн сумынхаа нутагт ажиллаж байгаа ерөнхий боловсролын сургуулиуд болон аж ахуй нэгж байгууллагуудад хандаж “Малчдад туслах аян”-д нэгдэж хандив тусламж цуглуулах уриалга гаргасан юм.

Одоогийн байдлаар тус сумын 9, 15 дугаар сургуулийн багш, сурагчид малын элгэвч, нэмнээнээс гадна хөвөнтэй бээлий, лаа, шүдэнз зэргийг цуглуулсанаа сумын захиргаанд ирүүлжээ. Сурагчдын өгсөн хандив тусламжийг мал бүхий болон малчин өрхүүдэд хүргэж өгөх ажлыг сумаас тодорхой давтамжтайгаар зохион байгуулах юм байна.

“Энэ жил илүү сартай өвөл болохоос гадна цас ихээр орж зуд турхан болж цаг хүндэрч болзошгүйг ОБГ, Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсээр байгаа. Дархан-Уул аймаг нь зудын эрсдэл өндөртэй аймгуудын тоонд орсон тухай мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас өгсөн. Тиймээс малчиддаа халуун сэтгэлээ зориулж хатуу өвлийг хамтдаа давж малаа онд мэнд оруулахын төлөө сайн үйлсын аяныг үргэлжлүүлж байна” гэж тус сумын ЗДТГ-ын дарга Н.Хүрэлчулуун ярилаа. 

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ