Алеппо руу ажиглагчид илгээхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэмжив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-20 13:06:41

АЛЕППО. /Xinhua/. Сирийн Алеппо хотоос иргэдийг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлэх нөхцлөөр хангахын тулд тус хотод ажиглагчид байрлуулахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ дэмжлээ.

Сирийн Засгийн газар тус хотоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсний дараа буюу даваа гарагийн шөнө АЗ дээрх шийдвэрийг гаргажээ.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хяналт тавихын тулд НҮБ-ын албаны хүмүүс болон бусад ажиглагчийг Алеппод байрлуулахыг уриалсан тогтоолын төслийг АЗ санал нэгтэйгээр баталсан байна.

Уг тогтоолын төслийг Франц, ОХУ хоёр санаачлан өргөн барьжээ. Ажиглагчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг саад тотгоргүйгээр Алеппод нэвтрүүлэх боломжоор хангахыг уг тогтоолд уриалжээ.

Сириэс НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Башар Жафари сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийхдээ “Сири улс энэ тогтоолыг хүндэтгэх болно” гэжээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ