Багш, сурагчид бүтээлээрээ үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-20 12:52:55

Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн багш, сурагчид энэ хичээлийн жилд урласан бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж эцэг эхчүүддээ тайлагналаа.

Үзэсгэлэнд тавигдсан зүйлсийн ихэнх нь гар урлалын бүтээлүүд байв. Хүүхдүүд гарын доорх материал буюу ихэнхдээ хог хаягдал ашиглан янз бүрийн сонирхолтой зүйлс урласан нь олны таашаалд нийцэж байлаа. Энэ үеэр тус сургуульд үдийн цай нийлүүлдэг компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ мөн дэлгэн эцэг эхчүүдэд танилцууллаа.

Энэ хичээлийн жилд тус сургууль 1931 сурагч, 106 багш, 8 удирдах ажилтан, 35 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Бусад сургуулиас ялгарах нэг онцлог нь дэргэдээ сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн гурван бүлэгтэй аж. 2017 онд тус цогцолбор сургуулийн 10 жилийн ой болох юм.

Б.Батхүү

Холбоотой мэдээ